Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, харуул орчим харзтай, усны түвшин олон жилийн дунджаас 20 см их, мөсний зузаан 6 см байгаа бол Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 7 см, усны түвшин олон жилийн дунджийн орчим байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим мөсөн бүрхүүл, харзтай, мөсний зузаан 9 см, усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага байгаа бол Арвайхээр сумын орчим мөсөн захтай, усны түвшин олон жилийн дундаж орчим байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим мөсөн бүрхүүл, харзтай, мөсний зузаан 7 см, усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 20 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 16 см, усны түвшин олон жилийн дунджийн орчим байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР